Ийм Ардчилсан нам эвлэлдэн нэгдэж чадах уу

Ардчилсан нам эвлэлдэн нэгдэж буйгаа зарлан, Эв нэгдлийн их хурлаа арваннэгдүгээр сарын 5-нд хийх болсноо зарлав.

Монголын улс төрийн хоёр дахь том нам, ардчиллыг бэлгэ тэмдгээ болгосон Ардчилсан нам эвлэлдэн нэгдэх болсонд хэн хүнгүй олзуурхаж байгаа нь лавтай. Хоёронтоо бие даан эрх барьж байсан намын лидерүүдийн зодоон үүгээр дуусгавар боллоо хэмээн хэн хүнгүй найдлага тавин харж байгаа нь лавтай.

Гэвч...

Хотын мээр асан Э.Бат-Үүл өчигдөр нэг сонин мэдэгдэл хийчихлээ. “Ц.Элбэгдорж оо, Х.Баттулга аа, Н.Алтанхуяг аа, С.Эрдэнэ ээ, Р.Гончигдорж оо намдаа ирээч гэж урьж байна” гэж. Энэ юу гэсэн үг вэ?

Ардчилсан намыг хуваасан нь дээрх хүмүүс. О.Цогтгэрэлийн ард Х.Баттулга, С.Эрдэнийн ард Ц.Элбэгдорж байсан нь улам бүр тодорхой болоод байгаа. Энэ хүмүүс яагаад “эвлэлдэн нэгдсэн” гэх Ардчилсан намын хоёр ч үйл явдал дээр ирэхгүй/байхгүй байна вэ?

Эх сурвалжийн авсан мэдээллээр Ардчилсан нам эвлэлдэн нэгдсэн бус, зөвхөн нөхөн сонгуульд эвлэлдэн оролцохоор тогтжээ. Э.Бат-Үүлийн санал санаачилга ч үүнд хүчтэй нөлөөлсөн гэх.

Ардчилсан намын албан ёсны /УБЕГ, СЕХ-ны албан ёсоор баталснаар/ тамга, тэмдэг С.Эрдэнэд хадгалагдаж буй. С.Эрдэнэ М.Тулгатыг “нэр заасан” ч Монгол улсын Дээд шүүх түүнийг Ардчилсан намын даргаар бүртгээгүй байгаа. О.Цогтгэрэлийн АН-ынхан өөрсдийгөө хүчин төгөлдөр бус гэдгийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа тул энэ удаагийн нөхөн сонгуульд хэн нэгнийг нэр дэвшүүлээгүй.

Товчхондоо, АН элэг бүтэн болох эсэх нь С.Эрдэнэ, түүний ард байгаа Ц.Элбэгдорж нараас хамаарна. Цаашилбал, Х.Баттулга, Ц.Элбэгдорж хоёр найрамдахгүйгээр АН элэг бүтэн болохгүй гэдэг. Энэ нь ч үнэний ортой.

Тэгэхээр Ардчилсан намын энэ удаагийн эв нэгдэл нь элсэн дээр байшин барьсантай адил болж таараад байгаа юм. Энэ нь АН-ын их хурал болоо ч уу, үгүй ч үү, М.Тулгат, О.Цогтгэрэл нарын нэг нь АН-ын дарга болоо ч уу, үгүй ч үү, С.Эрдэнэ тамгаа өгөө ч үү, үгүй ч үү, Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар найрамдаа ч уу, үгүй ч үү л гэсэн үг л дээ.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Denfgt

order atorvastatin without prescription <a href="https://lipiws.top/">buy atorvastatin generic</a> order lipitor 80mg for sale