Хилийн гэрээ зөрчиж, нисдэг тэргээр “аялсан” “Бодь-Интернэшнл” ХХК-ийн албан тушаалтнуудыг 1 саяар торгожээ

2021 оны наймдугаар сарын 29-нд, Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт цагаан өнгийн нисдэг тэрэг хилийн зурваст нислэг үйлджээ. Холбогдох албаны хүмүүс шалгахад тэд нислэг үйлдэх зөвшөөрөл аваагүй байжээ.

Тодруулбал, тухайн өдрийн 17.00 цаг орчимд, “Монголиан эйрвиз интернэшнл” ХХК-д бүртгэлтэй нисдэг тэрэг, хилийн зурвасын бүсэд 5000 метр орчмын өндөрт нисэж байсан аж. Харин эх сурвалжийн мэдээлж буйгаар, нисдэг тэрэгт “Бодь-Интернэшнл” ХХК-ийн холбогдох албан тушаалтнууд сууж явжээ.

Холбогдох байгууллагаас тэдний зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган, шийдвэрлэсэн гэх мэдээлэл байна. Улмаар 1 сая төгрөгөөр торгож, хуулийн байгууллагад хүлээлгэн өгсөн аж.

“Монголиан эйрвиз интернэшнл” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Т.Эрдэнэ бүртгэлтэй байдаг. Тэрбээр ТЕГ-ын дарга асан Б.Хурцын эгчийн хүү гэдгээр хэвлэлд бичигддэг.

“Бодь-Интернэшнл” ХХК-д холбогдох эл үйлдэл Монгол-Хятадын хилийн дэглэмийн гэрээ, Монгол Улсын хилийн тухай хууль, Засгийн газрын 52-р тогтоол болон бусад журмуудыг зөрчсөн байна.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Wglipu

lipitor online order <a href="https://lipiws.top/">order atorvastatin 20mg online</a> order generic lipitor 20mg