Монгол улсын хөдөлмөрийн баатар гавьяат тамирчин Японы мэргэжлийн сүмогийн 69 дахь аварга Хакүхо шёо, Мөнхбатын Даваажаргал зодог тайлах хүсэлтээ өнөөдөр сүмогийн холбоонд албан ёсоор өгсөн байна.
Түүний зодог тайлах болсон шалтгаан өвдөгний бэртэл гэж Японы хэвлэлүүдэд онцолж байгаа билээ.
Сүмогийн дүрмээрээ зодог тайлах хүсэлтээ өөрийн багшдаа эхэлж мэдэгдэж сүмогийн холбоонд бичгээр хүсэлтээ гарган, аваргын зөвлөл, сүмогийн холбооны тэргүүлэн удирдах зөвлөл, нэг галын багш оякатагийн зөвлөл гэсэн шат дарааллаар хэлэлцэж, тэд зөвшөөрснийг үндэслэн эцсийн шийдвэрийг олон нийтэд мэдээлдэг журамтай. Гэвч ийм шийдвэрүүд гарахаас өмнө түүнийг зодог тайлах тухай мэдээлэл цацагдсан юм.
Сэтгэгдэл үлдээх