Коронавирусийн халдварын улмаас нас барсан хүмүүсийн тоо 1209 болоод буй талаар ЭМЯ-наас мэдээлж байна. Гэхдээ нас баралтын тоон мэдээлэл өдөр бүр зөрүүтэй гарч буй, гэнэт тоон мэдээллээс хасагдсан гэх мэт асуудлууд гарсаар буй.
-АРАВ ХОНОГТ ЦАР ТАХЛААР 157 ХҮНЭЭ АЛДЛАА-
Тиймээс ЭМЯ-ны зүгээс илэрч буй халдар болон нас баралтын тоон мэдээллийг дарж мэдээлж байгаа юм биш биз гэх хардлага гараад буй юм.
Тодруулбал ДЭМБ-аас манай улсад өдөрт бүртгэгдэх халдварын тоог 5000 орчим гэж мэдээлснийг ЭМЯ-наас хурал хийхдээ ДЭМБ буруу мэдээлсэн хэмээгээд өнгөрсөн. Улмаар ДЭМБ буруу тооцоолол хийсэн тул залруулга гаргахаа илэрхийлсэн хэмээсэн ч өнөөдрийг хүртэл залруулга хийсэнгүй.
Түүнчлэн нас баралтын тоон мэдээлэл зөрүүтэй байгаа талаар ЭМЯ-наас сэтгүүлчид асуухад нас баралтуудаа нягталж үзээд, ковид шалтгаангүй гэж үзсэн хүмүүсийг тоон бүртгэлээс хассан талаар ч мэдээлж байв. Тиймээс одоо өгч буй 1209 гэх тоо хэр бодит вэ гэдэгт эргэлзээ төрж буй юм.
Албан бус эх сурвалжуудын мэдээллээр тахлын голомтод ажиллаж буй эмч, сувилагч нар нас баралтын тоон мэдээлэл бодит байдлаас бага байгаа талаар хэлэх болсон гэх. Түүнчлэн нас баралтыг өдөр тутам 20 дотроо барьж мэдээлэх чиглэл авсан ч гэх мэдээлэл байна.
Ямартаа ч 2021.09.20-2021.09.30 хүртэл 10-хан хоногийн хугацаанд коронавирусийн халдвараар 157 хүн нас бараад байна.
Сэтгэгдэл үлдээх