Эрүүл мэндийн яамнаас Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ
Нийслэлд сүүлийн 24 цагт коронавирусийн 16682 шинжилгээ хийгдсэн. Есдүгээр сарын эхээс "Дельта вирус" дэгдсэнээс хойш 92 мянган тохиолдол бүртгэгдсэн. Есдүгээр сар гарснаас хойш орон нутгаас 10 мянга орчим оюутан ирж байгаа. Үүнтэй холбогдуулан Төрийн өмчийн 13 их сургуулийн оюутны дотуур байранд хяналт шалгалт хийсэн. Өнөөдрийн байдлаар 750 оюутнаас коронавирус илэрч, таван оюутан эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Тухайлбал СУИС-ийн найман оюутнаас халдвар илэрсэн. Оюутнуудад санхүүгийн хүндрэл үүсэж байгаа учраас Төрийн их дээд сургуулийн удирдлагуудад оюутнаа эрүүл мэндийн даатгалд хамруулахыг уриалж байна. Үүнтэй холбогдуулан МУИС 4 байр, "Оюутны Өргөө" орон сууцны 2 давхрыг тусгаарлан эмчлэх байр болгоод байна.
УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр: Монгол Улсад гуравдугаар тун вакцинд хамрагдсан иргэдийн 99.9 хувь нь халдвар аваагүй байна. Вакцины гурав дахь тун бол дельта давалгаанаас хамгаалах гол үр дүн юм. Сургууль цэцэрлэгийг нээлттэй байлгаж, эдийн засгаа сэргээхийн тулд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ. Тийм учраас 18-аас дээш насны хүн бүр вакцины гурав дахь тундаа идэвхтэй хамрагдах хэрэгтэй байна. Аж ахуй нэгжүүд /10-аас дээш хүнтэй/ ажилчдадаа гурав дахь тундаа хамрагдахыг уриалахыг хүсье. Үйлчилгээний байгууллагууд гуравдугаар тунд хамрагдсан иргэдэд үйлчлэхийг зөвлөе.
Сэтгэгдэл үлдээх