Хөвсгөл аймгийн Мөрөн хотын эмнэлэгт анх удаа элэгний хорт хавдар авах мэс засал хийгджээ. Тодруулбал, тус өвчнөөр өвдсөн хүнд элэгний баруун дэлбэнг тайрах мэс засал хийсэн нь амжилттай болсон байна.
Эл мэс заслыг УНТӨ-ийн эмч нарын баг тус аймгийн залуу эмч нартай хамтарч хийсэн аж. Үүний дээр, Хавдар судлалын үндэсний төвийн залуу мэс засалч эмч Б.Түвшин орон нутагт ажиллах шийдвэр гаргаж, Хөвсгөл аймгийг зорьсон. Тэрбээр энэ хүрээнд Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт ажиллаад нэг сар гаруй болж байна. Тэр уг мэс ажилбарт оролцжээ.
Сэтгэгдэл үлдээх