Өсвөр насны хүү, харааны бэрхшээлтэй найман настай охинд бэлгийн дарамт үзүүлжээ

Сүхбаатар дүүргийн 11-р хороо, 116-р сургууль орчмын автобусанд сууж явсан харааны бэрхшээлтэй 8 настай охиныг хажууд нь сууж явсан наймдугаар ангийн хүүхэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй байна.

Тодруулбал, охины гэр бүлээс харъяа цагдаагийн байгууллагад “Автобусанд байсан хүү, охины минь өмдөнд гараа хийж, бэлэг эрхтнийг оролдон өөрийнхөө эрхтнийг бариулсан байна” хэмээн гомдол өгчээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, ХУД-т суух 13 настай хүү нь найман настай охины өмд рүү нь гараа хийж, өгзгийг нь барьсан байж болзошгүй байна. Хэргийг өдгөө Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа гэв.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Szgdaq

order lipitor 20mg online <a href="https://lipiws.top/">lipitor 80mg canada</a> lipitor 10mg canada