“Дэлхийн медалийн тоогоо нэмж, олимпийн аварга болно”

Осло хотод болж буй чөлөөт бөхийн ДАШТ-ээс Монгол Улс анхны медалиа хүртлээ. Тодруулбал, 125 кг-ын жинд “Токио-2020” олимпийн тавдугаар байрын шагналт, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ М.Лхагвагэрэл Ослогийн “Жордал Амфи” ордонд Монголын багийн анхны хүрэл медалийг авчирлаа. Тэрбээр Монголын чөлөөт бөхийн түүхэнд хамгийн хүнд жинд дэлхийн дэвжээнээс анхны медалийн эзэн болж байна.

М.Лхагвагэрэл өчигдөр (2021.10.03) шөвгийн наймд дэлхийн гурван удаагийн аварга Гүржийн алдарт бөх Гено Петриашвилид оноогоор цэвэр ялагдсан ч өнөөдөр дагахад Австрийн Йоханнес Людуширыг 4:0-ээр, медальтай үлдэх эсэхээ шийдэх шийдвэрлэх барилдаанд энэ жилийн Азийн аварга, Казахстаны туршлагатай бөх Олег Болтиныг 5:3-аар ялав.

Манай хүнд жингийн бөхчүүдээс насанд хүрэгчдийн ДАШТ-д ОУХМ Ж.Чулуунбат 2011 онд Бакуд, 2015 онд Лас-Вегаст, Н.Золбоо 2017 онд Парист хүрэл медалийн төлөө хүч үзэж хараахан медаль хүртэж чадаагүй байсан. Тэгвэл М.Лхагвагэрэлд жингийнхээ ах нарынхаа авч чадаагүй медалийг эх орондоо авчирлаа.

“ДЭЛХИЙН МЕДАЛИЙН ТООГОО НЭМЖ, ОЛИМПИЙН АВАРГА БОЛНО”

Дэлхийн аваргын хүрэл медальт М.ЛХАГВАГЭРЭЛ:

-Намайг энэ хүртэл дэмжиж ирсэн хүмүүстээ баярлалаа. Б.Адъяахүү багшдаа баярлалаа. Анх бөхийн замд оруулсан н.Тулгаа багшдаа, шигшээ багийн багш дасгалжуулагч нартаа баярлалаа. Эх орон, ард түмэндээ баярлалаа. Парисын олимп хүртэл сайн барилдаж, дэлхийн медалийн тоогоо нэмж, олимпын аварга болно.

Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.БАТТУЛГА:

-Үнэхээр сэтгэгдэл өндөр байна. Үндэсний бөхийн уламжлалтай орон хүнд жинд анх удаа дэлхийн медальтан төрүүлсэндээ баяртай байна. Баг хамт олондоо, чөлөөт бөхийн холбоо, шигшээ багийн багш дасгалжуулагч нартаа баярлалаа. Чөлөөт бөх хөгжөөд, 60 жилийн ойн дээр хүнд жингийн анхны медалиа хүртлээ.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Xbylsv

lipitor 40mg uk <a href="https://lipiws.top/">where can i buy atorvastatin</a> order lipitor 80mg pill

Зочин
Qeraaa

lipitor 20mg us <a href="https://lipiws.top/">buy generic lipitor 10mg</a> atorvastatin 20mg pill