Зөрчлийн тухай хуулийг эсэргүүцсэн иргэн өлсгөлөн зарлаж эхэлжээ

С.Мишгээ: Зөрчлийн хуульд өөрчлөлт оруулахгүй бол өлсгөлөн зарлана

Баянгол дүүргийн 22-р хорооны иргэн С.Мишгээ Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, төв талбай дээр өлсгөлөн зарлаж эхэллээ.

Тэрбээр: Иргэд бид л ингэж хүчтэй дуугарахгүй бол энэ оны чуулганаар зөрчлийн тухай хуулийн асуудал яригдахгүй. Яагаад гэвэл энэ талаар хэлэлцүүлэг хууль зүйн яаман дээр эхлээгүй байна. Миний тавьж байгаа үндсэн шаардлага бол торгуулиа хязгаартай болгоод өг гэсэн шаардлага л байгаа. 2018 оноос хойш би энэ зарчмыг л барьж байна. Зөрчлийн тухай хууль бол хулгайчаа хамгаалсан хууль. Манай гэрт л гэхэд гурван  удаа хулгай орсон. Цагдаагийн байгууллага хулгайчийг нь илрүүлчхээд байхад прокурорын байгууллагаас “зөрчлийн хэрэг” байна гээд хэргийг маань хааж байсан. Энэ оны нэгдүгээр сарын 13-нд намайг иргэдийн амьдрал хэцүү боллоо гээд гарч ирэхэд шууд баривчилгаанд аваад явсан. Гэтэл сая дижитал шоу гээд маш том арга хэмжээ болсон. Ингэж олон хүн цуглуулчхаад хэн арга  хэмжээ авхуулсан юм бэ. Энгийн иргэддээ халтай ээлгүй эрх мэдэлтнүүдэд ээлтэй энэ зөрчлийн хуулиндаа яаралтай өөрчлөлт оруул гэдэг шаардлага хүргүүлж байна” хэмээн ярьж байна.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Qcjhrn

atorvastatin 80mg us <a href="https://lipiws.top/">atorvastatin 40mg cost</a> atorvastatin sale