Ашигт малтмал, газрын тосны газраас шатахууны хомсдол дахин үүссэн эсэх асуудлаар тайлбар мэдээллийг өнөөдөр /2021.10.6/ хийлээ.
АМГТГ-ын дарга н.Эрдэнэбаяр:
-Монгол Улсын хэмжээнд шатахууны нөөц байгаа. Бензиний хомсдол огт үүсээгүй. Иргэд хүлээцтэй байх хэрэгтэй. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд өчигдөр орой мэдээлэл хийсэн. Иргэд зохиомол хомсдол үүсгэж байна. Нэг аж ахуй нэгжийн үйл ажиллагаа доголдоход бусад аж ахуй нэгжүүдэд ачаалал нэмэгддэг. Роснефть компанитай албан уулзалт хийсэн. Татан авалт бол үргэлжилж байгаа. Шатахуун импортлогчдын зүгээс хомсдол үүсгээгүй гэдгийг албан бичгээр илэрхийлж байна.
Шунхлай компаний гүйцэтгэх захирал н.Мөнхнаран:
-Өчигдөр 16:00 цагаас хойш шатахуун түгээх станцуудын очер нэмэгдсэн. Манай компаний тухайд зургаан хоногий нөөцтэй байгаа. Станцаас өгч буй шатахууныг өдөр бүрд жигд хуваарилдаг учраас ямар нэгэн байдлаар хомсдол үүсээгүй. Шунхлай компаниас нөөц бага байгаа талаар мэдээлэл гаргасан. Энэ нь хилийн боомтууд дээр саатсан хугацаанаас хамааралтай нөөцтэй холбоотой гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.
Сэтгэгдэл үлдээх