Засгийн газрын өнөөдөр /2021.10.06/-ийн хуралдаанаар зарим яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг чөлөөлжээ. Тухайлбал, Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатарыг албан тушаалаас нь чөлөөлсөн байна. Тэрбээр 2020 оны наймдугаар сард тус яамны төрийн нарийн бичгийн даргаар томилогдож байсан юм.
Одоогоор түүний орны хүнийг томилоогүй бөгөөд цаашид хэд хэдэн яамдын төрийн нарийн бичгийн даргыг чөлөөлөхөөр яригдаж байгаа гэнэ.
Д.Батбаатар нь өмнө нь Монгол ардын намын Хяналтын хорооны даргаар ажиллаж байсан билээ.
Сэтгэгдэл үлдээх