БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Н.УРТНАСАН АЗИ, НОМХОН ДАЛАЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙД НАРЫН 4 ДҮГЭЭР ХУРАЛД ЦАХИМААР ОРОЛЦОЖ БАЙНА

Тус хурал нь 2030 он хүртэлх дэлхий дахины хөгжил, сайн сайхан, хүрээлэн буй орчныг хамгаалахын төлөө Ази, номхон далайн бүсийн орнуудын хамтын оролцоо, хичээл зүтгэлийг нэмэгдүүлэх, хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтойг Н.Уртнасан сайд онцлоод Монгол Улс “Алсын хараа 2050” урт хугацааны бодлогын баримт бичгийг УИХ 2020 онд баталж, Ногоон хөгжлийг тусгайлсан бүлэг орсон гэдгийг тодотгон хэлэв. Урт хугацааны бодлогын баримт бичигт байгаль хамгаалал, тогтвортой үйлдвэрлэл хэрэглээ, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах ба дасан зохицох, экосистемийн нөхөн сэргээлт зэрэг зорилтууд, тэдгээрийг хэрэгжүүлэх арга замыг хөгжлийн бусад чиглэл, төлөвлөгөөтэй уялдуулсан гэдгийг мөн онцлон дурдлаа.