Өнөөдөр буюу аравдугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод явуулын 22 баг, суурин 49 цэгт 80 багийн 309 эмч, ажилтан ажиллаж, 4238 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09.00-17.00 цаг хүртэл ажиллах юм байна.
Аравдугаар сарын 12-нд нийслэлийн хэмжээнд I тунд 76, II тунд 193, нэмэлт сэргээх тунд 1771, нийт 2040 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.6 хувь, II тунгийн хамралт 70.8 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 17.6 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2931 (24.6 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67.255 (75.7 хувь), 16-17 насны 26.402 (77.9 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан байна.
Сэтгэгдэл үлдээх