Монгол Улсын Гавьяат Тамирчин Э.Цэндбаатар Киргизстан Улс тамирчнаа болгох саналаас татгалзжээ. Хэдхэн хоногийн өмнө Киргизстан Улс тамирчнаа болгож энэ удаагийн ДАШТ-д улсынхаа нэрийн өмнөөс оролцуулах хүсэлтэй байна гэсэн мэдээлэл сошиалд тархаад байсан билээ.
МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн боксод хөл тавьж, Эх орныхоо нэрийн өмнөөс өрсөлдөхийн тулд Киргизстаны саналаас татгалзсан гэнэ.
Тэгвэл түүний мэргэжлийн боксын анхны тулааны тов гарсан бөгөөд 2021 оны 11-р сард Москва хотод болно. Мөн түүний хоёр дахь тулаан нь АНУ-д товлогдсон гэж, эх сурвалжууд мэдээлэлж байна.
Сэтгэгдэл үлдээх