УОК–ын нэгдсэн Шуурхай штабаас хөл хорио тогтоохгүй гэдгийг мэдэгдлээ. Хэрэв одоо хязгаарлалтын хатуу арга хэмжээ авбал үр дүн багатай болохыг эрдэмтдийн судалгаагаар тогтоожээ. Харин 0-12 хүртэл бага насны хүүхэдтэй төрийн албан хаагчид удахгүй цахимаар ажиллахаар болсон тухай УОК–ын нэгдсэн Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр онцоллоо.
Тус штабаас өвлийг хэрхэн даван туулах цогц төлөвлөгөөг боловсруулсан байна. Тухайлбал, эрчим хүч дулаан хангамжийн болон газар хөдлөлтөд бэлэн байх зэрэг гамшгийн үед хэрэгжүүлэх арга хэмжээний цогц төлөвлөгөөг Шадар сайд С.Амарсайханд хүргүүлжээ.
Сэтгэгдэл үлдээх