Гадаадаас ирж буй вакцины бүрэн тунд хамрагдаагүй иргэдийг 14 хоногоор тусгаарладаг байсан журмыг Засгийн газрын хуралдаанаар цуцалсан. Өмнө нь дархлаажуулалтад хамрагдаж амжилгүй хилийн чанадаас ирсэн иргэдийг долоо хоног зочид буудалд, долоо хоног гэрээр тусгаарладаг байсан юм. Харин одоо шууд нисэх буудалд PCR шинжилгээ авч, шинжилгээний хариунд үндэслэн гэрийн ажиглалтад шилжүүлэх юм.
Энэ журам аравдугаар сарын 15-наас хүчин төгөлдөр үйлчилнэ.
Сэтгэгдэл үлдээх