Нэмэлт санал хураалттай холбогдуулан согтууруулах ундаа худалдан борлуулахгүй

УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал хураалт аравдугаар сарын 10-ний өдөр явагдсан юм. Гэвч санал хураалтын ирц 50 хувьд хүрээгүй тул  Сонгуулийн тухай хуулийн дагуу нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй хэсэг тус бүрд нэмэлт санал хураалтыг энэ сарын 16-ны өдөр явуулахаар шийдвэрлэсэн билээ.

Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар согтууруулах ундааг худалдан борлуулахгүй байх, соёл урлагийн арга хэмжээг хориглох захирамжийг гаргалаа.

УИХ-ын сонгуулийн тухай хуульд санал авах өдөр согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах, соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулах, гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төв ажиллахгүй байх гэсэн зохицуулалттай байдаг.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Hsdizt

lipitor where to buy <a href="https://lipiws.top/">atorvastatin 10mg drug</a> order lipitor pills