Өнөөдөр Улаанбаатар хотод явуулын 24 баг, суурин 48 цэгт 81 багийн 312 эмч, ажилтан ажиллаж, 5028 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.
Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 61, II тунд 150, нэмэлт сэргээх тунд 1727, нийт 1938 иргэнийг дархлаажуулсан байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.6 хувь, II тунгийн хамралт 70.8 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 18 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2935 (24.6 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67.301 (75.7 хувь), 16-17 насны 26.424 (78.0 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.
Сэтгэгдэл үлдээх