Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 6362 иргэн эдгэрчээ

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 2076 хүн коронавирусийн халдвар авчээ. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 1113 нь Улаанбаатар хотод, 963 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Харин энэ хугацаанд 6085 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ. Харамсалтай нь уг халдварын улмаас 21-80 гаруй насны 16 хүн нас барсан байна.

Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр зөвхөн PCR шинжилгээгээр эерэг гарсан тохиолдлыг мэдээлдэг. Түргэвчилсэн тестээр эерэг гарсан эсвэл шинж тэмдэг илэрсэн иргэдийг энэ тоонд оруулж тооцохгүй, зөвхөн эмчилгээ хийж байгаа гэсэн тайлбар өгсөн.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 19,628 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 56,789 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Atjewl

oral atorvastatin 40mg <a href="https://lipiws.top/">lipitor 20mg generic</a> order atorvastatin 80mg generic