“Монголын сагсан бөмбөгийн холбоо”, “Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо”, “3х3 сагсан бөмбөгийн холбоо”, “Монголын сагсан бөмбөгийн тамирчдын эрх ашгийг хамгаалах холбоо”-ны тус тус төлөөллүүд хамтран олон удаагийн уулзалт ярилцлага хийсний үндсэн дээр багагүй хугацаанд завсарласан “Дээд лиг”-ийн тэмцээнийг хамтран зохион байгуулахаар харилцан зөвшилцөлд хүрчээ. Ингэснээр "Дээд лиг" тэмцээнийг зохион байгуулахаар болжээ.
“Дээд лиг” тэмцээнээс 2022 оны 06 сард эхлэх ФИБА Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд өрсөлдөх Монгол Улсын Үндэсний Шигшээ баг, 2022 оны 09-р сард болох 19-дэх удаагийн “АЗИЙН НААДАМ”-д өрсөлдөх Монгол Улсын Үндэсний Шигшээ багийг тус тус бүрдүүлэх ажээ.
Тэмцээний техникийн зөвлөгөөн 2021 оны 10-р сарын 18-нд Спортын төв ордонд болох юм.
Сэтгэгдэл үлдээх