Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 7118 иргэн эдгэрчээ

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1643 хүн коронавирусийн халдвар авчээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол  336,508 боллоо.

Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр зөвхөн PCR шинжилгээгээр эерэг гарсан тохиолдлыг мэдээлдэг. Түргэвчилсэн тестээр эерэг гарсан эсвэл шинж тэмдэг илэрсэн иргэдийг энэ тоонд оруулж тооцохгүй, зөвхөн эмчилгээ хийж байгаа гэсэн тайлбар өгсөн.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 832 нь Улаанбаатар хотод, 811 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Харин энэ хугацаанд 7118 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ. Харамсалтай нь уг халдварын улмаас 41-80 гаруй насны 14 хүн нас барсан байна.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 18,786 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 55,968 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Enhmkg

atorvastatin 80mg uk <a href="https://lipiws.top/">atorvastatin 80mg brand</a> purchase lipitor pill