Нөхөн сонгуулийн ирц 13:00 цагийн байдлаар Хэнтий аймагт 39.45 хувь, Сонгинохайрхан дүүрэгт 42.76 хувьтай байна

СЕХ-ноос сонгогчдын ирцтэй холбоотой мэдээллийг цахим хуудсаар дамжуулан хүргэж байгаа юм. Нөхөн сонгуулийн сонгогчдын ирц 13:00 цагийн байдлаар Хэнтий аймагт 39.45 хувь, Сонгинохайрхан дүүрэгт 42.76 хувьтай байна.

УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрог буюу Хэнтий аймгийн сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчийн тоо 50,752 бол 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт бүртгэгдсэн сонгогчийн тоо 113,993 юм.

Нэмэлт санал хураалт Улсын Их Хурлын 18 дугаар тойргийн 73 хэсэг /Хэнтий аймгийн Хэрлэн, Дадал, Дархан, Баян-Адарга, Дэлгэрхаан, Галшар, Биндэр, Мөрөн, Бор-Өндөр, Батноров, Баянмөнх-1, 2-р баг, Цэнхэрмандал, Норовлин, Батширээт, Баянхутаг, Өмнөдэлгэр сум/-т, Улсын Их Хурлын 28 дугаар тойргийн 58 хэсэг /нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 21, 23, 25, 27, 28, 29, 30, 31, 38, 39, 40, 42, 43 дугаар хороо/-т явагдана.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Owojsb

atorvastatin 40mg without prescription <a href="https://lipiws.top/">lipitor ca</a> brand atorvastatin