Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 6146 иргэн эдгэрчээ

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1131 хүн коронавирусийн халдвар авчээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол  339,536 боллоо.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 731 нь Улаанбаатар хотод, 400 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Харин энэ хугацаанд 6146 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ. Харамсалтай нь уг халдварын улмаас 41-80 гаруй насны 14 хүн нас барсан байна.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 18,804 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 59,603 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Ydthyg

order lipitor 20mg pill <a href="https://lipiws.top/">order lipitor 80mg generic</a> lipitor canada