Угаарын хийн хордлогод хүний амь нас эрстэхээс урьдчилан сэргийлж байна

Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан гэр хорооллын айл өрхүүдийн галлагаанаас үүдэлтэй болзошгүй гал түймрийн аюул, угаарын хийн хордлогод хүний амь нас эрстэхээс урьдчилан сэргийлэх, мөн хүүхдийг болзошгүй аюул, осол, эндэгдлээс хамгаалахад эцэг эх, асран хамгаалагч нарын хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор “Хөдөлгөөнт ухуулга, сурталчилгаа” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна.

Уг арга хэмжээний хүрээнд нийслэлийн Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 14, 30, 65 дугаар ангийн алба хаагчид гэр хорооллын гудамж талбайд автомашины чанга яригч ашиглан сэрэмжлүүлэг, сурталчилгааг иргэд, олон нийтэд хүргэж ажиллажээ.

Түүнчлэн  айл өрхүүдийн цахилгаан, пийшин зуухны аюулгүй байдал, утаа мэдрэгч суурилуулсан эсэхэд хяналт шалгалт хийлээ гэж Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Xnrrxy

lipitor 40mg pills <a href="https://lipiws.top/">buy atorvastatin 40mg pill</a> lipitor 40mg generic