Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 2153 хүн коронавирусийн халдвар авчээ

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 2153 хүн коронавирусийн халдвар авчээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол  342,992 боллоо.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 1147 нь Улаанбаатар хотод, 1006 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Харин энэ хугацаанд 6586 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ. Харамсалтай нь уг халдварын улмаас 21-80 гаруй насны 17 хүн нас барсан байна.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 18,717 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 52,060 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж.


Сэтгэгдэл үлдээх

Зочин
Teshmm

order lipitor 20mg pills <a href="https://lipiws.top/">lipitor us</a> atorvastatin 40mg tablet