Хотын дарга Д.Сумъяабазар Европын сэргээн босголт, хөгжлийн банкны төлөөлөлтэй уулзлаа

Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Европын сэргээн босголт, хөгжлийн банк /ЕСБХБ/-ны төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтад ЕСБХБ-ны Төв Ази хариуцсан захирал Сузанна Харгитай, ЕСБХБ-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Ханнес Такач болон НЗДТГ-ын Төсөл, хөтөлбөрийн хяналт, зохицуулалтын хэлтсийн дарга М.Аясгалан нар оролцсон юм.

Уулзалтаар талууд хэрэгжүүлж буй хамтын ажиллагаандаа өндөр ач холбогдол өгч буйгаа цохон тэмдэглээд, цаашид хамтран хэрэгжүүлэх боломжит төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов.

Улаанбаатар хотын хувьд ЕСБХБ-ны санаачилсан “Ногоон хот” хөтөлбөрт хамрагдаж буй цөөн хотын нэг болохыг хатагтай Сузанна Харгитай нийслэл хоттой хамтран байгаль орчинд ээлтэй, ногоон хөгжлийг дэмжсэн төслүүд хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа онцоллоо. Хотын дарга ч мөн адил хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг дэмжин ажиллана гэдгээ мэдэгдсэн юм.

Талууд Улаанбаатар хотод тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэх үүднээс хэд хэдэн төсөл, хөтөлбөрүүдэд хамтран ажиллахаар санал солилцож, уулзалтын төгсгөлд Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар ЕСБХБ-тай  хамтран ажиллахдаа үргэлж таатай байдаг гэв.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Ymrxjt

brand atorvastatin <a href="https://lipiws.top/">buy atorvastatin 80mg without prescription</a> atorvastatin 40mg generic