МУИС, ШУТИС, ХААИС-ийг Эрдэнэт, Дархан-Уул, Өмнөговь аймагт байгуулна

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө.

Засгийн газраас их, дээд сургуулиудыг орон нутагт сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолбор болгон хөгжүүлэх тогтоолыг албажуулан гаргалаа. Их, дээд сургуулиудыг орон нутагт хөгжүүлэх нь нийслэлд үүсээд байгаа түгжрэлийг бууруулахаас гадна хөдөө бүс нутгийн хөгжилд нөлөөлөх юм.

Өмнө нь Улаанбаатар хотод байгаа их, дээд сургуулиудын салбарыг аймгуудад байгуулах, нүүлгэх тогтоол гарч байсан ч бодитоор хэрэгжээгүй. Өнөөдөр Монгол Улсад 88 их, дээд сургуульд 158 мянган оюутан суралцаж байна. Үүнээс 143 мянга нь буюу 92 хувь нь Улаанбаатар хотод суралцаж байгаа бол нийт оюутны тав хувь нь орон нутагт байрлах найман их, дээд сургуульд сурчээ.

Цаашид хөдөө орон нутагт их дээд сургуулийг хөгжүүлбэл боловсролын чанарт анхаарах зайлшгүй шаардлагатай. Бид Эрдэнэт, Дархан-Уул, Өмнөговьд сургалт судалгаа үйлдвэрлэлийн цогцолбор болгож МУИС, ШУТИС, ХААИС-ийг байгуулах шийдвэр гарч байна.

Ингэхдээ салбарыг биш сургуулиудыг байгуулах шийдвэр юм. Мөн ирэх оноос хөдөө орон нутагт ажиллаж байгаа багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэж, цалин урамшууллыг нэмэх, оюутнуудад тэтгэлэг олгож дэмжих шийдвэр гаргалаа гэв.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Inhzph

lipitor 40mg generic <a href="https://lipiws.top/">lipitor 20mg pills</a> buy generic lipitor online