Улаанбаатар хотод хоёрдугаар ээлжийн цэрэг татлага эхэллээ

Өнөөдөр Улаанбаатар хотын есөн дүүрэгт хоёрдугаар ээлжийн цэрэг татлага болж байна. Коронавирустэй холбоотойгоор УОК-оос гаргасан халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөн ажиллаж, цэрэг татлагын байрыг тусгайлан бэлтгэсэн талаар албаныхан мэдээлсэн.

Хугацаат цэргийн албанд татагдагчид нь иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, мэргэжлийн үнэмлэх гэх зэрэг баримт бичгээ биедээ авч, цэрэг татлагын байранд тогтоосон хугацаанд ирэх үүрэгтэй.

Харьяаа дүүргүүдийн цэрэг татлагын байр:

Баянгол дүүрэг – “Оюуны ундраа” цогцолбор сургууль /96-р сургууль/

Баянзүрх дүүрэг – Ерөнхий боловсролын 14-р дунд сургууль

Сүхбаатар дүүрэг – Ерөнхий боловсролын 31-р дунд сургууль

Сонгинохайрхан дүүрэг – “Өнөр” цогцолбор сургууль /83-р дугд сургууль/

Хан-Уул дүүрэг – Ерөнхий боловсролын 34-р дунд сургууль

Чингэлтэй дүүрэг - Ерөнхий боловсролын 34-р дунд сургууль

Налайх дүүрэг -Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв

Багануур дүүрэг – “Гүн галуутай” цогцолбор сургууль

Багахангай дүүрэг – “Хангай” цогцолбор сургууль

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Mimrew

lipitor without prescription <a href="https://lipiws.top/">lipitor 40mg cost</a> atorvastatin 10mg ca