Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1744 хүн коронавирусийн халдвар авчээ

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1744 хүн коронавирусийн халдвар авчээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол  344,736 боллоо.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 917 нь Улаанбаатар хотод, 827 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Харин энэ хугацаанд 6064 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ. Харамсалтай нь уг халдварын улмаас 0-80 гаруй насны 16 хүн нас барсан байна.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 18,764 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 51,946 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж.

 

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Uwzwhw

generic atorvastatin <a href="https://lipiws.top/">atorvastatin 40mg sale</a> atorvastatin 40mg without prescription