Хүүхэд халдвар авах тохиолдол нэмэгджээ

Нийслэлийн онцгой комиссоос долоо хоног болгон цар тахлын нөхцөл байдал, орны хүрэлцээ ачаалал, ажиллах хүчний байдал зэрэг асуудлаар мэдээлэл өгч байгаа юм. Энэ хүрээнд Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Бямбадорж мэдээлэл өглөө.

Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Бямбадорж:

Улаанбаатар хотын хэмжээнд халдварын нөхцөл байдал өнгөрсөн 41 дэх долоо хоногт гарах тохиолдлын тоо өмнөх долоо хоногоосоо буурсан.  Өдөрт дунджаар 3441 тохиолдол гарч байсан бол 41 дэх долоо хоногт 3196 болж буурчээ. Үүнээс жирэмсэн эмэгтэй халдвар авах тохиолдол өдөрт дунджаар 28 байсан бол 24 болсон. Харин хүүхэд халдвар авах тохиолдол 682 болж нэмэгдсэн байна.

Халдварын тохиолдлын гэрийн хяналтад 38 дахь долоо хоногоос эхлэн буурч, өнөөдрийн байдлаар 23998 хүн гэрээр эмчлүүлж байна. Хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн тоо өөрчлөгдөөгүй.

Коронавирусын халдвар аваад биеийн байдал хүнд хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа. Өдөрт дунджаар 289 хүн нэн хүнд гэсэн оноштойгоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Халдвар тохиолтой шууд хамааралтайгаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх тохиолдол харьцангуй буурсан үзүүлэлттэй байна гэлээ.

Аравдугаар сарын 4-17-ны хооронд 47 жолоочтой хөлсөөр ажлах гэрээ байгуулж, нийт жолооч 391 өдөр ажилласан. Өнөөдрийн байдлаар 45 жолооч 45 байршилд ажиллаж байгаа аж. Тандалт хариу арга хэмжээг сайжруулах үүднээс сайн дурын ажилтнуудтай гэрээ байгуулан Улаанбаатарт 49 суурин цэг ажиллаж байна

Нэмэлт тунгаар өчигдөр хоёр их сургуулийн 174 оюутан, хоёр байгууллагын 42 ажилчин, гэрээр 141 хүнийг дархлаажуулжээ. Өссөн дүнгээр 11 их, дээд сургуулийн 1803 оюутан, 15 байгууллагын1261 ажилтан, гэрээр 1850 хүнийг нэмэлт дархлаажуулалтад хамруулсан. Тухайлбал асаргаанд байдаг 679 хүнийг дархлаажуулсан байна.

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт нийт  6098 ор байгаа. Үүнэээс эрчимт эмчилгээний тасагт 258 ор, энгийн тасагт 5840 ор байна. Халдварын тохиолдол ихсэж, эмнэлгийн ачаалал өндөр байна гэв.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Npzflc

cheap atorvastatin 20mg <a href="https://lipiws.top/">atorvastatin over the counter</a> where to buy lipitor without a prescription