Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 53 багш, 153 хүүхэд, 37 ажилтан коронавирусын халдвар авчээ

Нийслэлийн онцгой комиссоос долоо хоног болгон цар тахлын нөхцөл байдал, орны хүрэлцээ ачаалал, ажиллах хүчний байдал зэрэг асуудлаар мэдээлэл өгч байгаа юм. Энэ хүрээнд Нийслэлийн боловсролын газрын мэргэжилтэн Батбилэг сургуулийн орчин нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Танхимын үйл ажиллагааг зогсоогоод хоёр сарын хугацаа өнгөрч байна. Халдварын тохиолдол буурч, тогтворжих хандлагатай байна. Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар 100 хувь цахим хэлбэр буюу зайны сургалтад шилжсэн ерөнхий боловсролын сургууль хоёр, сургуулийн өмнөх байгууллага тав байна. Харин 53 багш, 37 нь ажилтан, 153 хүүхэд коронавирусын халдвар авсан байна.

Спортын арга хэмжээг зөвшөөрөөгүй учир Ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын хичээл цахимаар орж байгаа ажээ.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Ztvwkl

buy lipitor 40mg without prescription <a href="https://lipiws.top/">lipitor 40mg canada</a> buy lipitor online