Урлаг соёл, спортын үйл ажиллагааг өнөөдрөөс 50 хувийн үзэгчдийн дүүргэлттэй нээхээр болсон Засгийн газраас мэдээлсэн. Тэгвэл энэ шийдвэр өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ.
Энэхүү шийдвэрийг аравдугаар сарын 27-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар гаргасан. Мөн аж ахуй нэгжүүдтэй хийх хариуцлагын гэрээг шинэчилж, дөрвөн төрлийн буюу улаан, улбар шар, шар, ногоон түвшний зэрэглэлийн журмыг шинэчлэхээр болсон.
Зорилтод бүлгийн иргэдийн нэмэлт тунд хамрагдсан байдал 50 хувьд хүрвэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг бууруулах нь зүйтэй гэж Засгийн газар үзжээ.
Тухайлбал, энэ сард агаарын хилээ нээж, нислэгийн тоог нэмэхээр ажиллаж байгаа юм.
Сэтгэгдэл үлдээх