Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 921 хүн коронавирусийн халдвар авчээ.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 667 нь Улаанбаатар хотод, 254 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Харамсалтай нь уг халдварын улмаас 41-80 гаруй насны архаг, хууч өвчтэй 11 хүн барсан байна. Ингэснээрээ коронавирусын улмаас нийт 1672 хүн нас барсан байна.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 16,451 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 48,269 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж.
Сэтгэгдэл үлдээх