Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1021 хүн коронавирусийн халдвар авчээ.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 690 нь Улаанбаатар хотод, 331 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Харамсалтай нь уг халдварын улмаас 41-80 гаруй насны архаг, хууч өвчтэй 10 хүн барсан байна. Ингэснээрээ коронавирусын улмаас нийт 1682 хүн нас барсан байна.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 15,563 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 44,375 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж.
Сэтгэгдэл үлдээх