Өнөөдөр: 2024-03-28

Галын аюулгүйн дүрэм, заалтыг зөрчсөн 146 зөрчил илрүүлж, 31 зөрчлийг газар дээр нь арилгуулжээ

Онцгой байдлын Ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн хүрээнд Зоорийн давхарт үйл ажиллагаа явуулдаг иргэн, хуулийн этгээдийн барилга байгууламжид гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах төлөвлөгөөт хяналт шалгалтыг арван нэгдүгээр сарын 1-ний өдөр зохион байгуулан ажиллажээ.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн нутаг дэвсгэрт зоорийн давхарт үйл ажиллагаа явуулж байгаа 34 объект хамрагдаж, галын аюулгүйн дүрэм, норм, стандартын холбогдох заалтыг зөрчсөн 146 зөрчил илрүүлж, 31 зөрчлийг газар дээр нь арилгуулан, бусад зөрчлүүдийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 14, мэдэгдэл 12-г бичиж, байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж ажиллалаа. Хяналт шалгалт энэ сарын 5-ны өдөр хүртэл үргэлжилнэ гэж Сүхбаатар дүүргийн онцгой байдлын хэлтсээс мэдээллээ. 

Сэтгэгдэл үлдээх

Anna Nikova
Lpufnp

buy generic lipitor over the counter <a href="https://lipiws.top/">cheap atorvastatin</a> cost lipitor