С.Энболд: Коронавирус гарсан цагаас хойш манайх эмчилгээ үйлчилгээний горимоо есөн удаа өөрчилсөн

 Өнөөдөр Ковидын үеийн түр хороо хуралдаж, Эрүүл мэндийн яамны холбогдох албан тушаалнууд цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энболд "Коронавирус гарсан цагаас хойш манайх эмчилгээ үйлчилгээний горимоо есөн удаа өөрчилсөн. Ингэхдээ ДЭМБ, Европын холбооны зөвлөмж болон өөрийн орны онцлогийн судлаж, шинэчлэл хийсэн.

Ковидоор өвдсөний дараа 64 хам шинж иргэдэд илэрсэн. Ихэвчлэн ядрах, сульдах, толгой өвдөх, цээжээр хөндүүрлэх шинж тэмдэг илэрч байна. Үүнд шинэ эмчилгээний горим гаргаж, батлуулан гаргах шатандаа явж байна. Гаднын улсад байгаа иргэдэд вакцин хийж болов уу гэж байгаа. Манайх улсдаа вакцин авч ирсэн бол гаднын улс руу дахин гаргах боломжгүй, хатуу гэрээтэй байдаг. Тиймээс гаднын иргэдээ вакцин хийлгэж чадахгүй байгаа" гэлээ

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Qjtzgu

lipitor 80mg generic <a href="https://lipiws.top/">atorvastatin 20mg cheap</a> order atorvastatin online