Эмнэлгийн мэргэжилтний ажлын байрны тасралтгүй сургалтын чиглэлээр ЭМХТ-өөс зохион байгуулж буй БНСУ-ын зочин профессорын сургалт Улсын гуравдугаар төв эмнэлэгт хоёр өдөр дараалан зохион байгуулагдлаа.
Тус эмнэлэгт арван нэгдүгээр сарын 02-ны өдөр БНСУ-ын Сунчонхян Их Сургуулийн Сөүл эмнэлгийн профессор Чо Сун Жин Мэдрэлийн мэс заслын чиглэлээр “Minimal Invasive Brain surgery”, “Moya-Moya disease surgical treatment and doppler control” сэдвүүдээр лекц уншин, тус эмнэлгийн мэдрэлийн мэс заслын тасгийн эмч нарын зөвлөгөөнд оролцож, мэс засал эмчилгээ шаардлагатай өвчтнүүдэд хамтарсан үзлэг хийж, эмчилгээ, оношилгооны талаар заавар зөвлөгөө өгчээ.
11 сарын 03-ны өдөр мөн тус Их сургуулийн Сөүл эмнэлгийн тэнхмийн эрхлэгч, COVID-19 хариу арга хэмжээний Солонгос улсын Засгийн газрын зөвлөх, профессор Yoo Byungwook тус эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд “Урт хугацааны Ковидын менежмент” сэдвээр сонирхолтой лекц уншин сонордуулж, хэлэлцүүлэг өрнүүлжээ. Цахим болон танхимийн хэлбэрээр зохион байгуулагдсан тус сургалтанд нийт 262 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдсан байна.
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам
Сэтгэгдэл үлдээх