Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1279 хүн коронавирусийн халдвар авчээ. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 896 нь Улаанбаатар хотод, 383 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Харамсалтай нь уг халдварын улмаас 41-80 гаруй насны архаг, хууч өвчтэй 10 хүн барсан байна. Ингэснээрээ коронавирусын улмаас нийт 1704 хүн нас барсан байна.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 14.939 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 40.641 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж.
Сэтгэгдэл үлдээх