Нэн шаардлагатай тариур, антибиотик зэрэг эм, эмнэлгийн хэрэгслийг БНСУ-аас татан авлаа

Улсын Онцгой комиссын Нэгдсэн шуурхай штабаас эм, эмнэлгийн хэрэгслийг татан авах тухайд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж буй талаараа танилцууллаа.

УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр: “БНСУ-аас өчигдөр 19.4 тонн эм, эмнэлгийн хэрэгслийг татан авлаа. Мөн энэ сарын 5, 8, 10-нд агаарын тээврээр шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийг татан авна.

Ийнхүү шат дараалсан арга хэмжээгээр нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийг татан авах ажиллагааг Эрүүл мэндийн байгууллага, Зам, тээврийн хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, Нэгдсэн шуурхай штаб, Улсын Онцгой комисс зэрэг байгууллага бүгд хамтран зохион байгуулж байна” гэв.

Өчигдөр татан авсан эм, эмнэлгийн хэрэгслийн жагсаалтад антибиотик, тариур, цус шингэлэх эм зэрэг бүтээгдэхүүн багтсан гэж УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Oywnlv

buy lipitor sale <a href="https://lipiws.top/">atorvastatin 80mg uk</a> atorvastatin drug