Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 666 хүн коронавирусийн халдвар авчээ.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 376 нь Улаанбаатар хотод, 290 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Харамсалтай нь уг халдварын улмаас 21-80 гаруй насны архаг, хууч өвчтэй 9 хүн барсан байна. Ингэснээрээ коронавирусын улмаас нийт 1805 хүн нас барсан байна.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 10,379 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 24,742 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж.
Сэтгэгдэл үлдээх