Говь-Алтай аймгийн Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн хугацаат цэргийн хоёр алба хаагч дөрөвдүгээр сарын 8-нд харуулын даргаа буудаж хөнөөгөөд зугтсан хэрэг гарсан. Тус хэргийн шүүх хурал өнөөдөр /2021.11.16/ хоёр дахь өдрөө үргэлжилж уг хэрэгт сэжиглэгдэж байсан хугацаат цэргийн хоёр алба хаагчийн нэг болох Х-д 11 жилийн хорих ял оноолоо.
Шүүхээс шүүгдэгч М-д оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, даргыгаа буудсан шүүгдэгч Х-д 11 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Сэтгэгдэл үлдээх