CICF буюу Чикагогийн хүүхдийн кино наадмын богино хэмжээний киноны төрөлд тэргүүн байр эзэлсэн "Шат" богино хэмжээний киног Австралийн "Bus Stop Films", "Монголын урлагийн зөвлөл" хамтран зохион бүтээжээ.
Австрали Улсын Засгийн газрын соёлын хөтөлбөрийн буцалтгүй тусламжийн дэмжлэгтэйгээр бүтээсэн уг кино нь Оскарын кино наадмын богино хэмжээний төрөлд өрсөлдөх эрхээ авсан байна.
Монголын кино урлагийн мэргэжлийн зөвлөхүүд, кино урлагийн чиглэлээр суралцдаг оюутан уг төсөлд оролцож, уг киног бүтээсэн багт өөрсдийн дуу хоолойг нийгэмд хүргэх зорилготой хөгжлийн бэрхшээлтэй 17 оюутан багтсанаас 12 нь дауны хам шинжтэй хүүхдүүд байсан аж.
Сэтгэгдэл үлдээх