Монгол Улс, Оросын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан НЗДТГ, Эрхүү хотын Захиргаатай хамтран ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд гар зургийн уралдааныг зохион байгуулж, шилдэг бүтээлүүдийг шалгаруулав.
Сурагчид "Төрөлх нутаг" сэдвийн хүрээнд Монгол болон Оросын соёл, уламжлал, нутгийн байгаль, иргэд гэсэн санааг илэрхийлсэн бүтээлүүдийг туурвилаа.
Улаанбаатар болон Эрхүү хотуудын 200 гаруй сурагчийн бүтээлээс шалгарсан шилдэг бүтээлүүдтэй танилцана уу.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сэтгэгдэл үлдээх