“Абу Даби -2021” Их дуулга тэмцээний сүүлийн өдөр Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ О.Цэцэнцэнгэл алтан медаль хүртлээ. Ингэснээр, Монгол Улс багийн дүнгээр 41 орноос гуравдугаар байранд жагслаа. О.Цэцэнцэнгэл аваргын төлөө Гранд Слам ангилалын мөнгө, хүрэл медальт Румыний Владут Симионескуг 3:30 минутад цэвэр ялсан юм. Ингэснээр тэрээр дэлхийн чансаагаа 1000 оноогоор ахиулж топ 20-д дэвшлээ.
Сэтгэгдэл үлдээх