Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооноос өнөөдөр /2021.11.30/ ээлжит бус цахим хурал хийлээ. Уг хурлаар тус намын Тэргүүн дэд даргаар намын бүлгийн дарга Д.Ганбат томилогдсон байна.
АН-ын ҮБХ-ны ээлжит бус хурал хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцэн баталжээ.
Тодруулбал,
Ардчилсан намын “Үндэсний анхдугаар чуулган" зохион байгуулах тухай
"Улс төрийн намын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл"-ийн танилцуулга
Бусад гурван асуудлыг хэлэлцэж Үндэсний бодлогын хорооны гишүүд дэмжиж баталсан байна.
М.Тулгат даргатай Ардчилсан намаас арваннэгдүгээр сарын 18-нд долоо хоногийн ээлжит 4:11 цагаараа мэдээлэл хийх үеэрээ ирэх арванхоёрдугаар сарын 6-нд тохиох Ардчиллын өдрийг тохиолдуулж "Хүний эрхийн үндэсний чуулган" зохион байгуулахаа мэдэгдлээ.
Сэтгэгдэл үлдээх