Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 138, II тунд 275, нэмэлт сэргээх тунд 9096, нийт 9509 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.8 хувь, II тунгийн хамралт 71.5 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 32.9 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2969 (24.9 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68.010 (76.5 хувь), 16-17 насны 26.760 (79 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан байна.
Сэтгэгдэл үлдээх