Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 286 хүн коронавирусийн халдвар авчээ.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 149 нь Улаанбаатар хотод, 137 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Харамсалтай нь уг халдварын улмаас 41-80 насны архаг, хууч өвчтэй хоёр хүн нас барсан байна. Ингэснээрээ коронавирусийн улмаас нийт 1955 хүн нас барлаа.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 3,626 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 7,076 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж.
Сэтгэгдэл үлдээх