Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 94 хүн коронавирусийн халдвар авчээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын хоёр нь зөөвөрлөгдөж ирсэн. Харин 75 нь Улаанбаатар хотод, 17 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Харамсалтай нь уг халдварын улмаас 61-80 насны архаг, хууч өвчтэй гурван хүн нас барсан байна. Ингэснээрээ коронавирусийн улмаас нийт 1963 хүн нас барлаа.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 3,168 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 5,543 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж.
Сэтгэгдэл үлдээх