Хоногт 191 хүн коронавирусийн халдвар авч, хоёр хүн эндлээ

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 191 хүн коронавирусийн халдвар авчээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын хоёр нь зөөвөрлөгдөж ирсэн. Харин 121 нь Улаанбаатар хотод, 68 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Харамсалтай нь уг халдварын улмаас 41-80 насны архаг, хууч өвчтэй хоёр хүн нас барсан байна. Ингэснээрээ коронавирусийн улмаас нийт 1965 хүн нас барлаа.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 2,925 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 5,122 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж. 

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Hlvsvn

buy atorvastatin medication <a href="https://lipiws.top/">lipitor 10mg us</a> atorvastatin 10mg ca