“Рамада” зочид буудалд тусгаарлагдаж байсан Оюутолгойн ажилтан нас барсан хэрэг гарчээ. Хэргийг БГД-ийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс шалгаж байна. Талийгаач нь Оюутолгойн далд уурхайн барилга угсралтыг хийдэг "Хасу Мегаватт" ХХК-ын ажилтан байсан гэх албан бус мэдээлэл байна.
Тодруулбал,
Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 13-ны өдрийн 07 цаг 22 минутад “Рамада” зочид буудлын өрөөнд Оюутолгой явахаар тусгаарлалтад байсан хүн нас барсан байна гэх дуудлага мэдээлэл иржээ. Уг дуудлагын дагуу амь хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоохоор БГД-ийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна гэж ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Сэтгэгдэл үлдээх